ХОВД: Одоогоор 2390 га талбайгаас 25832 тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-06 17:55:42

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Ховд аймаг 3200 орчим тариаланчтай. Энэ жил 3000 орчим га талбайд үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьсан.

Одоогийн байдлаар тариаланчид нийт 2390 га талбайгаас 25832 тонн ургац хураан авсан байна.

Ургац хураалтын ажил аймгийн хэмжээнд 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

 Эрдэнэ шиш хураах ажил өнөөдөр эхэлж байна.   


"Шинэ Ховд" агро парк төслийн усалгаатай газар тариалан  хөгжүүлэх ажлын  хүрээнд  энэ жил Буянт суманд  эрдэнэ шиш, овьёос  тариалсан.  Өнөөдрөөс  эрдэнэ шишээ  хурааж  эхэлжээ.  


"Шинэ Хөдөө"  төслийн хүрээнд  нийлүүлж байгаа  тоног  төхөөрөмжийг  түшиглэн  агро парк төслийн дэргэд  техник дундын үйлчилгээ нэвтрүүллээ.   Ингэснээр  Ховд аймаг анх удаа эрдэнэ шишийн тэжээл бэлтгэх комбайнтай боллоо.  

Холбоотой мэдээ