Гадаад харилцааны яамнаас Израил Улсад суугаа монгол иргэдэд зориулан анхааруулга, зөвлөмж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-08 15:04:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Консулын газраас Израил Улсад суугаа монгол иргэдэд зориулан анхааруулга, зөвлөмж гаргажээ.


Уг зөвлөмжид, Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.


Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу гэжээ.


ГХЯ-ны мэдээллээр манай улсын 200 гаруй иргэн Израил Улсад оршин суудаг байна.

Холбоотой мэдээ