ХӨВСГӨЛ: Сард 25-30 хүн архины хамааралтай эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-10 13:34:00

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 10  /МОНЦАМЭ/.  ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.


 Энэ жил "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд" уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.



Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасгаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, салбар дундын оролцоог хангах нөлөөллийн сургалтыг Мөрөн сумын багийн Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад хийв.


Тус аймагт нийт 1652 хүн сэтгэцийн эмгэгийн хяналтад байдаг бөгөөд сард 25-30 хүн архины хамааралтайн улмаас хэвтэн эмчлүүлж байна.


Мөн өсвөр үе, залуусын дунд ахуйн газ, бензин үнэрлэх зэрэг тохиолдол нэмэгдэж байгаад анхаарах хэрэгтэйг Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул хэлж байлаа.

Холбоотой мэдээ