Гурван баярыг хамтад нь тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 15:35:10

Энэ жил Дорноговь аймгийн ЗДТГ, БСГ-аас “Багш нарын баяр”, “Ахмадын баяр”, “Соёл урлагийн баяр”-ыг ирэх 10 дугаар сарын эхээр хамтад нь тэмдэглэхээр болжээ.

Нэгэн өдөр давхцах баярын үйл ажиллагааг угтаж энэ сарын 23-25-нд соёл урлагийн ажилтнуудын дунд “Спорт-2016” арга хэмжээг долоон төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Харин багш нарын баяраар тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Нутгийн зөвлөлтэй хамтран “Алтан зул” арга хэмжээг зохион байгуулах аж.

Дээрх ёслолын үйл ажиллагааны үеэр  шилдгийн шилдэг багшид 5 сая төгрөг, таван номиницад  багш нарыг шалгаруулж тус бүр 2 сая төгрөг, тэргүүний баг хамт олонд мөн 3 сая төгрөг уламжлал ёсоор гардуулна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ