ЕВРО-2024: Франц, Бельги, Португал эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-10-14 13:07:50

АМСТЕРДАМ, 2023 оны аравдугаар сарын 14 /AFP/. Францын хөлбөмбөгч Килиан Мбаппе 2024 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ урьдчилсан шатны тоглолтод Францын шигшээ Нидерландыг 2:1-ийн харьцаагаар буулган авахад голлох үүрэг гүйцэтгэлээ.


К.Мбаппе Амстердам Арена цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт болсон тоглолтын үеэр 7, 53 дахь минутад хоёр гоол оруулжээ. Харин Нидерландын хамгаалагч Квилиндси Хартман 83 дахь минутад талбайн эздийн цорын ганц гоолыг оруулав.


Францын шигшээ баг В хэсгийн зургаан тоглолтод зургаа дахь ялалтаа авснаар ирэх зун Германд болох ЕВРО-2024 тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.


Мөн F хэсгийг Бельги 16 оноотой тэргүүлж байгаа бол Португал J хэсгийг 21 оноотой тэргүүлж байна. Ингэснээр хоёр улс ЕВРО-2024 тэмцээнд оролцох нь баталгаатай болоод байна.

Холбоотой мэдээ