ДОРНОГОВЬ: Сайншанд, Замын-Үүдэд камерын хяналтын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-17 14:23:15

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн энэ сарын 16-нд хуралдсан 14 дүгээр хуралдаанаар Сайншанд, Замын-Үүд суманд камерын хяналт, удирдлагын нэгдсэн системийг байршуулахаар шийдвэрлэжээ.


Нийт 101 байршилд 278 камер шинээр хийж нэвтрүүлэхээр хуралдаанаар баталсан байна. Камерын хяналт, удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аюулгүй хотыг бий болгох эерэг үр дүнтэй хэмээн албаныхан мэдээлэв.


Ташрамд дурдахад, энэ оны аравдугаар сарын 3-нд Сайншанд суманд 12 настай охин алга болж улмаар гэмт хэрэгтний гарт амь үрэгдсэн байсныг илрүүлсэн юм. Тиймээс орон нутагт хүүхэд хамгааллыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайн камерыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч байгаа аж.

Холбоотой мэдээ