Тариалсан үр тарианыхаа 60 гаруй хувийг хурааж аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-19 11:40:07

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн байдлаар тариалсан үр тарианыхаа 60.5 хувийг хурааж аваад байна.

Тухайлбал, 195.8 мянган га талбайгаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай хураан авлаа. Мөн 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.


Ингэснээр тариалсан төмснийхөө 91.2, хүнсний ногооны 79.6, тэжээлийн 51.4 хувийг харааж авсан бөгөөд ургац хураалт үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ