ӨВӨРХАНГАЙ: “Ногоон хэрэм” төслөөр нэг сая тарьц суулгац суулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-19 13:09:34

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт мод үржүүлгийн 20 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна.


Үүнээс Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслөөр Арвайхээр сум дахь 15 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, энэ жил 50 мянган улиас, 100 мянган бургас мөчрөөр, 800 мянган хайлаас үрээр тарьжээ. Мөн “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас 5 га талбайд 150 мянган хайлаас, 20 орчим гоёлын мод тарьж, 28 мянган мандлын цэцэг, хүлэмжид үрээр гүйлс, бүйлс, шар хуайсыг 100 мянгыг тариад байна.


Иргэн Ц.Очирсүрэн 8 га талбайд “Мод үржүүлгийн газар”-ыг шинээр байгуулж, 15 мянган бургас, 10 мянган улиас мөчрөөр тарьж, 7000 шар хуайс, нэг настай хайлаас 400 мянга, хоёр настай хайлаас 200 мянгыг үрээр тарьсан байна.


Мод үржүүлэх, ойн зурвас байгуулах нь хөрсний бүтцийг сайжруулж, чийгийн ууршилтыг багасган цөлжилтөөс хамгаалах сайн талтай юм. 

Холбоотой мэдээ