ДОРНОГОВЬ: “Гэтэлгэх мөр” жүжгийг говийн аймгуудад тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 23/МОНЦАМЭ/. Ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчид “Гэтэлгэх мөр” туульсын драмын жүжгээ Улаанбаатар хот болон орон нутгийн үзэгчдэд хүргэхээр аялан тоглолтоо эхэлжээ.
Энэ оны аравдугаар сарын 24-25-нд нийслэлийн “Улаанбаатар” театрын тайзнаа, аравдугаар сарын 29-нд Өмнөговь аймагт, аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-нд Дундговь аймагт, арваннэгдүгээр сарын 3-4-нд Говьсүмбэр аймгийн төвд тус тус тоглоно.
Монгол Улсын Төрийн
шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч
Шагдарсүрэнгийн Гүрбазарын зохиол “Гэтэлгэх мөр” туульсын драмын жүжигт Шамбалын
оронд хүрэх замын тухай гардаг бөгөөд хаан, харц ард, хулгайч шуналтан, буян номын эзэн, зовлонт
эх… зэрэг олон дүрийн мөн чанараас тухайн жүжгийн нууцыг мэдэх боломжтой.