А.Жоли, Б.Питт хоёр гэр бүлээ цуцлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-09-21 10:32:33

ВАШИНГТОН. /ВВС/. Анжелина Жоли “эвлэршгүй зөрчил”-ийн улмаас Брэд Питтээс салах өргөдөл гаргасан гэж Жолигийн өмгөөлөгч Роберт Офер мэдэгдэв.

Жоли гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө даваа гарагт гаргасан бөгөөд тэрбээр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ийм шийдвэр гаргасан гэж Роберт Офер мэдэгджээ.

Мөн тэрбээр “Жоли энэ асуудлаар ямар ч мэдээлэл өгөхгүй бөгөөд тэрбээр гэр бүлийн асуудлаа нууцлахыг хүссэн” гэлээ.

Анжелина Жоли, Брэд Питт нар 2004 оноос хамтран амьдарч байгаад 2014 оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулжээ.

Хатагтай Жолигийн менежер Гейер Косински энэ талаар ярихдаа “Жоли гэр бүлийнхээ төлөө үргэлж хамгийн сайн замыг сонгодог” гэсэн байна.

Брэд Питтийн хувьд Анжелина Жоли бол түүний хоёр дахь эхнэр бөгөөд тэрбээр өмнө нь “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистонтой сүй тавьж байжээ. Харин Брэд Питтэй суухаасаа өмнө нь А.Жоли Билли Боб Торнтон, Жонни Ли Миллер нартай гэрлэж байсан юм.

Америкийн “TMZ” цахим хуудсанд бичсэнийг үзвэл, тэд энэ сарын 15-ны өдрөөр гэр бүлээ цуцлуулахаар шийджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ