Эрдэнэцогт сумын хатуу хучилттай замын асуудлыг ойрын жилүүдэд шийднэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 12:32:18

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Л.Элдэв-Очирын тойрогтоо ажиллах эхний уулзалт Эрдэнэцогт суманд боллоо.

Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн болсноосоо хойш тус суманд хоёр дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд уулзалтын эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулсан. Тэрээр хэлэхдээ, Өнгөрсөн жилүүдийн төр засгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байдаг 134.813 ААН-ээс тэн хагас нь үүд хаалгаа барьжээ. Энэ нь цөөн хэдхэн хүн амдаа, ААН-дээ дэндүү их ачаалал дарамтыг төрийн зүгээс үүрүүлж байсныг харуулж буй хэрэг бөгөөд алдааг засахын тулд шат шатандаа анхаарч ажиллах болно гэдгээ онцолж байв. Тэрээр эдийн засгийн уналтын нэг гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотой гэв.

Мөн Эрдэнэцогт сумын иргэд хөдөлмөрчдөд аймгийн Засаг дарга Г.Батжаргал үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Эрдэнэцогт сум бол дэд бүтцээ шийдсэн цорын ганц сум, одоо бид хатуу хучилттай замын асуудлаа тун даруй шийдэх шаардлагатай байгаа юм. Бас тус суманд Боржин чулуу ашиглан чулууны дунд үйлдвэр, сарлагийн хөөврийн үйлдвэр байгуулахын зэрэгцээ Шаргалжуутын болон Эрдэнэцогт сумын хатуу хучилттай замын асуудлыг ойрын жилүүдэд шийдвэрлэнэ гэдгээ УИХ-ын гишүүн хэлж байлаа. Мөн, Өнгөрөгч онуудад амьдарч байгаа орчноо сайжруулсан, өнгө үзэмж нэмж, гоёж гоодсон олон ажлууд хийгдсэн нь зөв. Гэхдээ үүний хажуугаар иргэдийнхээ амьдралд чиглэсэн ажлыг тэр чигтээ орхигдуулсан нь өнөөдөр ядуурал ажилгүйдлийг илүү ихээр нэмэгдүүлэн хүнд байдал үүсгээд байна. Тэр алдааг засаж, иргэдээ дэмжин үйлдвэрлэл үйлчилгээний Ажилсаг төвийг ашиглалтанд оруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэйгээр хөгжүүлж ажилгүй болон ажлын байр хүссэн иргэдээ ажил, орлоготой болгохоо хэлэв.

                                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ