Улаанбаатарт 17-19 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Баруун аймгуудын нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.