ДОРНОГОВЬ: Ахмадын сувиллыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-15 14:59:54

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нутаг Хамарын хийд явах замын зүүн талд 60 ортой ахмадын сувиллыг ашиглалтад орууллаа. 


Тус сувиллыг Элит конкрет ХХК улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн байна. Ахмадын  сувилал 60 ортой бөгөөд нийт 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулж, ахмад настнаас гадна иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.


Ахмадын сувиллаас гадна говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын барилгыг барьж ашиглалт оруулахаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ