БНСУ-ын Инчон нам дүүргийн зочид кардиомонитор бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 11:28:55

БНСУ-ын Инчон нам дүүргийн зочид 20 гаруй төлөөлөгч Төв аймгийн Зуунмод хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд талууд санал солилцож зарим чухал асуудлыг хөндөж ярилцсан байна.

Тухайлбал эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах болон өсвөр залуу үеийнхэнд чиглэсэн тодорхой ажил зохион байгуулах талаар онцлон ярилцсан юм. Энэ хүрээнд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах үүднээс Төв аймгийн Зуунмод суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 сая төрөгний үнэ бүхий 2 кардиомониторын аппаратыг хандивлалаа. 

“Өнөөдөр нэгдсэн эмнэлэгт хэрэглэгдэж байгаа 9 аппаратын зарим нь ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс цөөхөн хэдэн аппарат дээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг” гэж Зуунмод сумын нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн зөвлөх эмч Б.Оюунтуяа хэллээ. Мөн цаашид уг аппаратыг эрчимт эмчилгээ чухал шаардагдаж байгаа өвчтөн үйлчлүүлэгчдэд хүргэж ажиллана хэмээн тэрээр хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ