ДОРНОГОВЬ: Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажилтнуудыг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-21 10:21:09

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг Япон улсын Шизуока мужтай 2011 оноос хойш олон чиглэлээр хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны  нэг хэсэг нь бохир ус цэвэрлэх байгууламжийн ажилтнуудыг чадавхжуулах төсөл юм. Тус төслийн хүрээнд Японы Шизуока мужийн ЗДТГ Зам тээвэр хот тохижуулалтын газар Бохир усны бодлогын хэлтсийн дарга Нагано, ахлах мэргэжилтэн Конагая Фүсо ХК, Шиможима, Гадаад харилцааны алба Сүгимура нар энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд Дорноговь аймагт зочилж аймгийн Засаг дарга ОБатжаргалтай уулзлаа.

Талууд төслийн үр дүнгийн талаар хэлэлцэж амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.


Япон Улсын санхүүжилтээр хэрэгжиж буй бохир ус цэвэрлэх байгууламжийн ажилтныг чадавхжуулах төсөл нь анх 2012 онд эхэлж хоёр үе шаттай үргэлжилж буй. Эхний үе нь 2015-2017 онд хэрэгжиж дууссан бол хоёр дахь шатны төсөл  2021-2023 онд хэрэгжиж ирэх оны 03 дугаар сарын 31 гэхэд бүрэн дуусна.


Энэ хугацаанд Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламжийн ажилтнууд бохир усны хэрэглээний орчныг сайжруулах чиглэлээр Шизүока мужид аялж  туршлага судалж байсан.

Холбоотой мэдээ