СЭЛЭНГЭ: Дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө худалдаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-21 13:09:35

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2023” үйл ажиллагааг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 

Дээрх үйл ажиллагааны үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө иргэдэд худалдаалах аж.

 

Мөн сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн, хүйтэн температурт худалдан борлуулж болохуйц бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах ажээ.

 

Энэхүү өвлийн идэш-2023 үйл ажиллагаа нь аймгийн төв Сүхбаатар сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болох аж.

 

Холбоотой мэдээ