АРХАНГАЙ: 1037 сорьц 3610 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийхэд 174 үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь 71 төрлийн бүтээгдэхүүнд 345 үзүүлэлтээр итгэмжлэлийн хүрээний дагуу сорилт шинжилгээг хийж байна.
Лаборатори нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторит тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагын дагуу 1995, 2002, 2004, 2007, 2011, 2016, 2017, 2020 онуудад 8 удаа итгэмжлэгдэж, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажилладаг байна.
Итгэмжлэгдсэн лаборатори нь энэ оны байдлаар нийт 1037 сорьц 3610 үзүүлэлтээр сорилт шинжилгээг хийж гүйцэтгэхэд 174 үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй гарчээ.
Тухайлбал, нян судлалын лабораторит хийсэн 434 сорьц 1130 үзүүлэлтээс 141 үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй, хими хор судлалын лабораторит хийсэн 329 сорьц 1974 үзүүлэлтээс 17 үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй, ургамал, үр хорио цээрийн лабораторит хийсэн 274 сорьц 506 үзүүлэлтээс 16 үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй гэж тус тус гарсан байна.
Шаардлага
хангаагүй дээжийг ангилбал:
-Хүнсний
бүтээгдэхүүний 64 сорьцонд 69 үзүүлэлт
эерэг,
-Орчны
шинжилгээ буюу эд гадаргуугийн арчдас 55 сорьцонд 73 үзүүлэлт эерэг,
-Гадаад орчны шинжилгээний 24 сорьцонд 32 үзүүлэлт эерэг үзүүлэлттэй гарсан байгаа юм.
Хүнсний
бүтээгдэхүүн яагаад эерэг үзүүлэлттэй гарч, эрсдлийг бий болгодог вэ гэхээр
•
Үйлдвэрлэлийн
шат дамжлага дахь технологийн горим алдагдсан,
•
Үйлдвэрлэлийн
цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг буруу хийсэн,
•
Хүнсний
бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа хүний эрүүл мэнд, гарын ариун цэврийн байдлаас
үүсдэг байна.