“Дэлхийн зөнд талархлаа” бүх нийтийн гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 14:17:54

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хэнтий Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн 15 жилийн ойн баярын хүрээнд “Дэлхийн зөнд талархлаа” бүх нийтийн гүйлт энэ сарын 24-ний өдөр Чингис хотын талбайд болно.

Уг гүйлт өглөөний 08 цагт зохион байгуулагдах тул хүүхэд залуучууд, ажилтан албан хаагч, ард иргэд та бүхэн идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Мөн Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хөл бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 24, 25-ны өдөр Олимп цогцолборт болох аж.

Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ болон Биеийн тамир спортын газраас зохион байгуулж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ