2 тарвага тахлаар үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-22 14:37:12

Хөвсгөл аймагт өнгөрсөн жил тарваган тахал өвчнөөр хүний амь нас эрсдсэн тул аймгийн Зооноз халдварт өвчин судлалын төвөөс голомт бүхий газруудад хяналт судалгаа хийжээ. Энэ үеэр Цагаан-Уул сумын нутагт 2 тарвага үхсэн байснаас  шинжилгээ авахад тахал тусч үхсэн нь тогтоогджээ.

Иргэдийг голомт бүхий газраас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн хэрэглэхгүй байх албан тоотыг  Цагаан-Уул болон хил залгаа Цэцэрлэг сумын удирдлагуудад  хүргүүлсэн байна. Сүүлийн үед Цагаан-Уул, Цэцэрлэг сумын голомт бүхий нутагт тарвага үхсэн мэдээллийг нутгийн иргэдээс мөн ирүүлээд байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ