Ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөгөө танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймаг ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авахыг зорьж, нутгийн онцлогт тулгуурлан жилийн турш зохион байгуулах эвент үйл ажиллагаа, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцууллаа.
Тус аймаг
2024 оны нэгдүгээр сараас
эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн үйл ажиллагаа тодруулбал, "Дарвуулт
чарганы спорт клуб"-ийн нээлт,
"Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан",
"Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн
баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг
дэмжиж "Мөсөн стадион" барьж, өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр
ажиллаж байгаа аж.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: -Монголд зочлох жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачлага
гаргаж, аялал жуулчлалын
салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлж байгаа нь талархууштайг онцлов. Харин "Нэг жуулчин - нэг ямаа" төслийг сайжруулах,
жуулчдад үнэн мэдээлэл өгөх, хүндрэл учруулахгүй байхад анхаарахыг санууллаа. Орон нутагтаа
зохион байгуулж буй аялал жуулчлалын үйл ажиллагааг БОАЖЯ дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд
анхаарна гэжээ.