СЭЛЭНГЭ: 2024 оны аймгийн төсвийн төслийг өргөн мэдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын
дагуу аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 2024 оны аймгийн төсвийн төслийг ИТХ-ын дарга Б.Нарантуяад энэ
сарын 27-ны өдөр өргөн мэдүүллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж 2024 оны аймгийн төсвийн төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.
2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлж, ИТХ-ын ээлжит XVIII
хуралдаанд өргөн мэдүүлэх юм.
ИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг 12 дугаар сарын 4-ний өдөр товлон зарлаад байна.
Тус хуралдаанаар аймгийн 2024 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэх аж.