Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц, өсөлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-12-05 16:49:21

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэл (оны үнээр)-ээр 46.5 их наяд төгрөг болжээ.


Энэ нь 2022 оны мөн үеэс 10.6 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 21.7 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өслөө гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

                        ДНБ-ИЙ ХЭМЖЭЭ, их наяд төгрөгөөр


ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний 9 сард 6.7 хувиар буурчээ. Харин 2021 оноос эдийн засаг сэргэж, 2023 оны эхний 9 сард 6.9 хувиар өслөө Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны 3 дугаар улиралд энэ оны 2 дугаар улирлаас 2.1 хувиар өслөө

                          ДНБ (УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙГ АРИЛГАСАН)-ИЙ ЦЭВЭР ӨСӨЛТ, БУУРАЛТ,

                         хувиар, өмнөх улирлаас


ДНБ, 2023 оны эхний 9 сард 6.9 хувиар өссөнийг тодруулбал:

  • -1.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар ,
  • 3.4 нэгж хувийг уул уурхай,олборлолтын салбар,
  • 0.4 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,
  • 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар,
  • 0.6 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна

                            УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ,

                            өмнөх оны мөн үеэс, хувиар

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 2.7их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 683.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд нүүрс болон газрын тосны олборлолт өссөн нь голлон нөлөөлсөн байна.

                         ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ,

                        өмнөх оны мөн үеэс, хувиар

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 10.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 826.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн мэдээ. Мөн ДНБ, эцсийн ашиглалтын аргаар ДНБ (эцсийн ашиглалтын аргаар тооцсон) оны үнээр 2023 оны эхний 9 сард 48.7 их наяд төгрөг болж , 2022 оны мөн үеэс 10.7 их наяд төгрөгөөр өсжээ. 

                         ДНБ-ИЙ БҮТЭЦ, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар)


2023 оны эхний 9 сарын байдлаар ДНБ-ий эцсийн хэрэглээнд:

  • 60.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлалд:
  • 28.7хувь, цэвэр экспорт:
  • 10.7хувь (үүнээс экспортод 83.2хувь, импортод 72.5 хувь) зарцуулагджээ.

Энэ нь 2022 оны мөн үеэс цэвэр экспорт 19.7 нэгж хувиар өсөж, эцсийн хэрэглээ 4.9 нэгж хувиар, хөрөнгийн нийт хуримтлал14.9 нэгж хувиар тус тус буурсан тоон үзүүлэлт ажээ.  ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр, эцсийн ашиглалтын аргаар тооцсон) 2023 оны эхний 9 сард 21.5 их наяд төгрөг болж , 2022 оны мөн үеэс 1.4  их наяд төгрөгөөр өссөн байна

                             ӨРХИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ,БУУРАЛТ,

                            хувиар , өмнөх оны мөн үеэс

Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 14.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 695.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өрхийн эцсийн хэрэглээ ДНБ-ийн өсөлтийн 3.5 нэгж хувийг хангажээ.

 

Төрийн байгууллагын хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 4.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 684.5 тэрбум төгрөгөөр өсөж, ДНБ-д 3.4 нэгж хувиар нөлөөлжээ.

Хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 7.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр буурсан байна

                        ҮНДСЭН ХӨРӨНГИЙН НИЙТ ХУРИМТЛАЛЫН ӨСӨЛТ , БУУРАЛТ,

                        өмнөх оны мөн үеэс, хувиар


Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 6.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 545.3  тэрбум төгрөгөөр өссөн байна

 

                            БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ, их наяд төгрөгөөр

Бараа, үйлчилгээний экспорт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард17.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 6.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Бараа, үйлчилгээний импорт 21.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 4.5 их наяд төгрөгөөр өсжээ

 

Гадаад эдийн засгаас хүлээн авсан цэвэр орлого 2023 оны эхний 9 сард 4.8 их наяд төгрөг ийн алдагдалтай, хоёрдогч орлого буюу цэвэр шилжүүлэг 1.2 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Үндэсний нийт орлого (ҮНО) 41.7их наяд төгрөг, Үндэсний нийт эзэмшлийн орлого (ҮНЭО) 42.9 их наяд төгрөг боллоо. ҮНО оны үнээр 2022 оны мөн үеэс 36.1 хувиар, ҮНЭО, оны үнээр 2022 оны мөн үеэс 34.9 хувиар тус тус өсжээ

                          ДНБ, ҮНО, ҮНЭО, оны үнээр

Холбоотой мэдээ