БАЯНХОНГОР: Салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-05 10:55:44

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Алтайн салбар уулс болон хээр талын зарим нутгаар салхи секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр давж ширүүсэхийг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.


Энэ сарын 5-10-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх хугацаанд салхи шуургатай байхыг мөн мэдээлэв.


Тодруулбал, 5,7-нд үүлшинэ. 7-нд уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 5, 6, 7-нд хээр тал, говийн нутгаар 7-12 м/с, зарим үед 18 м/с давж явган шороон шуурга шуурна.


Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -12-17 градус, хээр талын нутгаар шөнөдөө  -13-18 градус, өдөртөө -7-12 градус, говийн нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ