СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 05 /МОНЦАМЭ/. 1992 онд батлагдсан
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх
зүйн орчныг баталгаажуулж өгснөөр Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ
тогтолцоо үүсэн бэхжээд даруй 30 жил өнгөрчээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-аас энэхүү ойн үйл ажиллагааг өнөөдөр
аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ
аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга
нар, үеийн үеийн ИТХ-ын төлөөлөгчид, ОХУ-ын БНБУ-ын Ардын хурлын дарга
тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Баярын үйл ажиллагааны үеэр Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн
шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, аймгийн ИТХ-ын дарга
Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж нар гардууллаа.
-Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн
Засаг дарга асан, төр захиргааны ахмад ажилтан Л.Алтангэрэл,
Баруунбүрэн сумын
иргэн, төр захиргааны ахмад ажилтан Ж.Наранцэцэг,
Баянгол сумын
иргэн, төр захиргааны ахмад ажилтан Б.Энхбат, Сэлэнгэ аймгийн
Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахмад ажилтан
Н.Пүрвээ.
-Алтангадас одонгоор
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цагааннуур сумын Засаг дарга
Ц.Баянбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан, Сант сумын иргэн,
төр захиргааны ахмад ажилтан Б.Туяасайхан, Сэлэнгэ аймаг дахь
Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Итгэл.
-Хөдөлмөрийн хүндэт
медалиар Аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон сумын Засаг дарга
Г.Бат-Орхон, С.Шижирбаатар,
С.Чойсүрэн,
Д.Эрдэнэбулган,
О.Баатарцогт, аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга П.Баярцэцэг,
Ш.Баярмаа нарын 17 иргэн төрдөө хөдөлмөрөө үнэлүүллээ.