Бөөр шилжүүлэн суулгах 125 дахь хагалгааг амжилттай хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-23 15:05:17

Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.

Хагалгааг зөвлөх их эмч Л.Жамбалжав, зөвлөх эмч Д.Нямсүрэн, анагаах ухааны доктор, бөөрний мэс засалч Д.Баян-Өндөр, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, судасны мэс засалч Б.Төмөрбаатар, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний их эмч н.Баялагмаа, Нойрсуулагч, эрчимт эмчилгээний эмч Д.Чулуунбаатар, нойрсуулагч эмч н.Базаррагчаа нарын эмч сувилагч гардан хийв. 

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь олон төрөлт эмч мэргэжилтнүүдийн хамтын хөдөлмөр төдийгүй багаар ажиллах чадварыг илтгэсэн чухал эмчилгээний арга аж. Өөрөөр хэлбэл хагалгааны үед нэг биш хоёр хүний амь нас яригддаг тул  эмч сувилагчдаас мэргэжлийн өндөр чадварыг шаарддаг. 

Манай улсын эмч мэргэжилтнүүд 1996 онд анх бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан. Эдүгээ 20 дахь жилийн ой дээр 125 дахь хагалгаагаа хийж, олон арван өвчтөн, тэдгээрийн ар гэрийнхэнд баяр баясал авчирсны зэрэгцээ санхүүгийн хүндрэл бэрхшээлээс ангижруулж чадсан байна.

Б.Туул

 

Холбоотой мэдээ