Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 15:07:40

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.


Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тонн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна. Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тонн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ