Өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-15 14:22:39

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Тэрбээр улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлага мэдээллийг бүртгэн, аймаг, орон нутгийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангадаг ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Тапан Мишра “Монголд түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд мөнгөн болон бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирсэн. Цаашид ч өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ