Баянхайрхан сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-18 12:22:48

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын арслан С.Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ.

 

Харин барилдааны их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбат, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аймгийн заан С.Доржпалам нар шалгарчээ.

 

Барилдааны дунд шөвөгт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс, Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан байна. 

Холбоотой мэдээ