Эверестийн хог хаягдлыг дрон ашиглан буулгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /TASS/. Балбын эрх баригчид Эверестийн хог хаягдлыг буулгахын тулд нисгэгчгүй нисдэг аппаратуудыг ашиглахаар төлөвлөж байгаа тухай “Хималай Таймс” сонинд мэдээлжээ.
Балбын Дотоод хэргийн яам туршилтын нислэг хийх зөвшөөрлийг олгож, ачааны дронуудыг туршиж эхэлсэн байна. Хог хаягдлыг буулгахын тулд 30 хүртэл кг-ын даацтай “DJI FlyCart 30” гэдэг дроныг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
Балбын цэргүүд Эверестийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж эхэлснийг тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн бөгөөд энэ ажилд дронуудыг ашиглах юм. Цэвэрлэгээний багууд мөн Лхоце, Нупце уулуудын хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөж байна.
Холбоотой мэдээ

Лондоны их сургуулийн профессор “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина
1 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
15 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
18 цаг