ОРХОН: Хүүхдийн тасгийн орны тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-18 17:35:02
oyuka_hu@yahoo.com

 Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Томуугийн дэгдэлтээс үүдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн орны тоог нэмж 250 болголоо.


Өнөөдрийн байдлаар 127 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус тасаг нэг ээлждээ таван эмч, найман сувилагч ажилладаг бол нэмэлтээр БОЭТ-өөс 35, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 43 эмчийг ажиллуулахаар боллоо.


Өрхийн Эрүүл мэндийн “Мэндцэцэн”, “Нийцэл”, “Үйлс бадрах”, “Учралтбаяр” төвийг ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, бүх ӨЭМТ-ийг амралтын өдөр 11.00-16.00 цаг хүртэл ажиллуулахаар ЭМГ-ын даргын тушаал гарчээ.


Түүнчлэн ӨЭМТ-үүд гэрийн хяналт, эргэлтээ нэмэгдүүлж хүүхдийн өвчлөлийг багасгахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментээ сайжруулж өвчтөнийг өдрийн эмчилгээнд хамруулах, сэргээн засах уламжлалт, утлага эмчилгээг шуурхай хийж эхэлжээ.  

Холбоотой мэдээ