ӨНӨӨДӨР: Оны шилдэг ААН шалгаруулах “ENTREPRENEUR” ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-22 06:35:25

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 22-ны баасангарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 9612-1060.

09.50 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” болно.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан Хянан шалгах хорооны нүүрсний тодотголтой сонсгол үргэлжилнэ.

12.00 цагт: НҮБ-ын байранд: “НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хаалт болно. Энэ үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн СОР28 хуралд эх орноо төлөөлөн оролцсон 3 залуу манлайлагч илтгэл тавина. Утас: 8880-6603.

12.00 цагт: БХБЯ-нд: Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдаж, Хархорум хотын төлөвлөлт, дэд бүтцийн талаар хэлэлцэнэ.

-Нэрт археологич Цогзандангийн Доржсүрэн, Намсрайн Сэр-Оджав нарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023" эрдэм шинжилгээний хурал болно.

17.00 цагт: МҮХАҮТ-д: “Оны шилдэг болон тодорхой салбарын онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 7727-7070. 8828-7579.







Холбоотой мэдээ