ХӨВСГӨЛ: Ирэх оныг Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-25 16:52:20

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 24 дүгээр хуралдаан боллоо.


Тус хуралдаанаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор ирэх оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгож буйг зарлалаа.




 Энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг он гаргаад олон нийтэд танилцуулна гэдгийг ЗДТГ-ын дарга Э.Улам-Өсөх хэллээ.


 Хөвсгөл аймагт 15-34 насны 41698 хүүхэд залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ