Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-03 11:14:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ сарын 16-нд Төрийн ордонд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулна.


Бүртгэл энэ сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжлэх тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог нэр, утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж хүргүүлэх юм. Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулж, бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын www.parliament.mn цахим хуудаст байршуулах аж.


Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газраас Б.Пүрэвдагва нарын нэрийг дэвшүүлээд буй.


           




 



Холбоотой мэдээ