ДОРНОГОВЬ: Шуурганд уруудсан малыг эрэн хайх ажлын хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-10 09:57:57

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Айраг сумын Засаг даргын захирамжаар шуурганд уруудаад олдохгүй байгаа малыг эрж хайх эрлийн Ажлын гурван хэсгийг байгуулжээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганбаатар ахлагчтай эрлийн гуравдугаар баг Нүдэн багийн малчин Н.Гансүхийн бор азаргатай адуу, тус багийн Х.Энхбаатарын морьдыг олсныг эздэд мэдээлсэн аж. Мөн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Эрлийн хоёрдугаар баг  Хяргуйн дэрс гэдэг газар Айраг сумын Нарт багийн малчин Д.Ганбатын 20 гаруй тооны үхэр олсныг эздэд нь мэдээлжээ.

Эрлийн Ажлын хэсэг Айраг сумын нутаг болон бусад сумын нутгаар явж шуурганд уруудсан олдохгүй байгаа адуу малыг эрн хайх ажлыг одоо ч гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14,15-нд тус аймгийн нийт нутгаар цас орж, шуурсны улмаас  Дорноговь аймгийн Иххэт, Айраг, Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Хэнтий аймгийн Дархан, Галшар зэрэг сумын 10 гаруй гаруй мянган тооны адуу шуурганд уруудсан юм.

Холбоотой мэдээ