“Америкийн өдрүүд 2016”-д 100 гаруй компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-09-27 12:34:30

Улаанбаатар хот дахь Америкийн Элчин Сайдын яам болон Монгол дахь Америкийн худалдааны танхимаас хамтран “Америкийн өдрүүд 2016” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

“Америкийн өдрүүд 2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Мишээл экспо төвд зохион байгуулж, Америкийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд албан ёсоор нийлүүлдэг 100 гаруй компани оролцов. Мөн 10,000 гаруй зочид хоёр өдрийн туршид үзэсгэлэнд зочилж шилдэг Америкийн брэндүүдийг сонирхон үзэж танилцан, хямдралтай үнээр худалдан авалт хийлээ.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт, Улаанбаатар хотын захирагчийн Дэд бүтцийн aсуудал эрхэлсэн oрлогч ноён П. Баярхүү, "АмЧам Монгол"-ын ТУЗ-ын дарга Жэймс Лиотта зэрэг албаны хүмүүс оролцсон юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ