Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр сарын 15-21-нд болох үйл явдлын тойм.
Улаанбаатарт:
1 дүгээр сарын 15-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 15-нд: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны
болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна.
1 дүгээр сарын 15-нд: “Амар байна уу-2024” үзэсгэлэн
худалдаа “Шинэ 100 айл” үйлчилгээний төвд нээгдэнэ.
1 дүгээр сарын 15-17-нд: Олон улсын мөсөн урлалын тэмцээн "Скай
резор"-т болно.
1 дүгээр сарын 16-нд: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд
нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.
1 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын Байнгын хороодын
хуралдаан болно.
1 дүгээр сарын 17-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан
Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 17-нд: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулна.
1 дүгээр сарын 17, 18-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаан Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 17-19-нд: Олон улсын хөдөлмөрийн
байгууллага (ОУХБ)-аас ХЭҮК, МҮЭ-үүдийн холбоотой хамтарсан сургалт,
хэлэлцүүлэг уулзалтыг ҮЭ-ийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч нарт “Блью Скай”
зочид буудалд зохион байгуулна.
1 дүгээр сарын 18-25-нд: Цагаан сард зориулсан
“Импортын бараа бүтээгдэхүүн-2024” үзэсгэлэн Мишээл экспо төвд болно.
1 дүгээр сарын 20-нд: Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
1 дүгээр сарын 20-нд: П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
Волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолт “AIC STEPPE ARENA”-д үргэлжилнэ.
Орон нутагт:
1 дүгээр сарын 26-28-нд: Өвөрхангай аймагт 2024 оны Волейболын Идэрчүүдийн аймгийн
аварга шалгаруулах тэмцээн болно.
1 дүгээр сарын 15-19-нд: Швейцарын Давос хотноо
“Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулах 54
дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.