СЭЛЭНГЭ: Чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-23 12:37:52

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдааг энэ сарын 27, 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Биеийн тамир спортын ордонд зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм.

 

Монголын үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтсан “Цагаан сар-2024” уламжлалт үзэсгэлэн худалдаа нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн гараас, үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгодгоороо онцлогтой.  

 

Үзэсгэлэн худалдааны үеэр Сэлэнгийн цэвэр эко хөрсөнд тариалсан төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, даршилсан ногоо. Мөн сүү цагаан идээ, айраг, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цэвэр зөгийн бал, ургамлын тос, ургамлын гаралтай цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх юм.



Мөн үндэсний хувцас, суран эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгал, гутал, давсан урлал, ноосон сүлжмэл эдлэл болон сумдын брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм байна.  

 

Холбоотой мэдээ