ОРХОН: Тусгай хэрэгцээт иргэдийн хөгжлийг дэмжиж улсын төсвөөс 3,6 тэрбум, орон нутгаас 842 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-25 09:45:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Орхон аймаг өнгөрсөн онд тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд зориулж улсын төсвөөс 3,6 тэрбум, орон нутгаас 842,6 сая төгрөг зарцуулжээ.


Үүнд, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтөд 4431 иргэн хамрагдаж 3,3 тэрбум төгрөг зарцуулсан бол ажил, мэргэжлийн сургалтад 10, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 28 хүн хамрагдаж мэргэжил, ур чадвараа дээшлүүлжээ.


Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг дэмждэг байгууллагуудад 257,3 сая, хувийн туслах үйлчилгээнд 64,3 сая, ерөнхий боловсролын сургуулиудад “Тэгш боломж” төслийг хэрэгжүүлэхэд 350 сая, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардалд 121 сая, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд 50 сая төгрөг зарцуулжээ. 


Орхон аймагт тусгай хэрэгцээт 4648 иргэн байдаг бөгөөд энэ нь нийт хүн амын 4,3 хувийг эзэлж байна. Эдгээр иргэний 65 хувь нь 35-64 нас, 17 хувь нь 19-34 нас, 10 хувь нь 19 хүртэлх нас, найман хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна. Хөдөлмөр эрхэлдэг 508, байнгын асаргаатай 1987, гэртээ хүмүүждэг 80 хүүхэд байна.


Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж сургалт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, бие даан амьдрах ур чадварт чиглэсэн хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байраар хангах зэрэг олон ажлыг орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ