БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-29 10:28:02

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгорын өмнөд хэсгээр ирэх сард олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгааг УЦУОША-наас мэдээлэв.


Мөн ирэх сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа аж.


Өнөөдрийн байдлаар, Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд цасны зузаан харилцан адилгүй байна.


Тодруулбал, Байдраг 15 см, Галуут 13 см, Баянбулаг, Бөмбөгөр, Гурванбулаг, Хуучинжинст 10 см, Баянхонгор 8 см, Хүрээмарал 9 см, Баянговь, Баянлиг 7 см, Шаргалжуут, Бууцагаан 6 см, Эрдэнэцогт 4 см, Баянцагаан 2 см, Шинэжинст, Баян-Өндөр, Хориулт 3 см, Баацагаан, Эхийнгол 1 см цасан бүрхүүлтэй байна.   


Энэ сарын 28-ны шөнө Байдрагт 42 градус хүйтэн хоносон бол Хангайн уулархаг нутгаар -25...-35 градус, Гурванбулаг -39...-42 градус, говийн нутгаар -23...-29, хээр талын болон Алтайн салбар уулсын нутгаар -17...-30 градус хүйтэн байжээ.

Холбоотой мэдээ