Аймаг нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-02 12:11:58

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-аас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг Төрийн ордонд нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулав.


Энэ үеэр Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Монгол Улсын гадаад харилцаанд баримталж буй нэг цонхны бодлогын хэрэгжилтийг хангах, “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай энэ онд хамтран ажиллах гэрээг байгуулав.


Энэхүү гэрээ нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг бататгах, гадаад харилцааны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны уялдааг хангах, орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ