ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин И.Мөнхбат 3 өрхийг байнгын ажлын байраар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн Устын аманд өвөлжиж буй Ишгээгийн Мөнхбатын гэр бүлд “Улсын аварга малчин”-ы шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
И.Мөнхбат нь мал аж ахуйн салбарт 40 жил ажиллаж байгаа тэргүүний малчдын нэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 3 өрхийг байнгын ажлын байраар хангаж, 650 толгой мал олгосон байна.
Тэрбээр 2011 онд сумын сайн малчин, 2013 онд аймгийн сайн малчин, 2018 онд аймгийн хошой аварга малчин болж байжээ.
И.Мөнхбат нь ах
дүү 9-үүлээ бөгөөд 6 нь нутаг усандаа мал маллан, ашиг шимийг нь хүртэн амьдарч
байгаа юм.