ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй, хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд зарим газраар секундэд 18-20 метр, 13, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Харин агаарын температур энэ сарын 13-наас нийт нутгаар хүйтний эрч чангарч Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолойгоор шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс анхааруулан мэдээлэв.