Катарын хөлбөмбөгчид Азийн цомын хошой аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 11 /RIA Novosti/. Катарын шигшээ баг Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Иорданы багийг 3:1-ээр буулган авлаа.
Лусаил хотод болсон тоглолтод Катарын довтлогч Акрам Афиф торгуулийн цохилтоос гурван гоол (22, 72, 90+6 минут), Иорданы багаас Язан Аль-Наймат (67 минут) гоолдсон байна. Тэмцээний мэргэн буучаар 8 гоол оруулсан Афиф тодорчээ.
Азийн цомын тэмцээний финалын тоглолтыг 86 492 хөгжөөн дэмжигч үзсэн байна.
Катарын шигшээ баг тус тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан түрүүллээ. Иорданы шигшээ багийн хувьд тэмцээний финалд анх удаа шалгарав.
Азийн цомын тэмцээнийг 1956 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Катарт болсон тэмцээн 18 дахь нь байлаа. Тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Японы шигшээ баг бөгөөд Азийн цомыг дөрвөн удаа хүртжээ.
Азийн цомын дараагийн тэмцээн 2027 онд Саудын Арабад болно.