БАЯН-ӨЛГИЙ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр өнөө шөнө тус аймгийн нутгийн ихэнх хэсгээр салхины аюултай үзэгдэл ажиглагдана.
Энэ үеэр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метрийг давж
ширүүсэж шороон, нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурах ба
зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг малчид, тэээвэрчид, иргэдэд онцгойлон
анхааруулж байна.