СҮХБААТАР: Мөнгөн чимэгтэй зэс хувин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-16 15:48:35

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Угсаатны зүйн музейн мөнгөн урлалын танхимд байх, нутгийн алдарт дархчуудын сор бүтээлүүдийн нэг мөнгөн чимэгтэй зэс хувинг танилцуулж байна.

 

Дархан М.Балдан-Осор 1964 онд Сүхбаатар аймгийг сурталчлах соёл урлагийн 10 хоногт зориулж урлажээ. Гурван товгор зэс бүслүүртэй, тагтай, мөнгөн оосортой хувин юм. Дээд, доод эмжээрээр угалзарсан хээн дунд дун байрлуулан мөнгөөр урлаж бүслүүрдэн чимжээ. Түүний гол хэсэгт дөрвөн дэлбээ бүхий мөнгөн хүрээн дунд таван хошуу малыг мөн л мөнгөөр хийж тогтоосон. Тагны хүрээгээр мөнгөн эмжээр бүхий долоон ширхэг дэлбээтэй цэцгэн хээ болон гол хэсэгт нь угалзан хээгээр чимсэн байна.

 

Их биеийн хэсэгт дөрвөлжин мөнгөн суурин дээр Сүхбаатар аймгийн соёл урлагийн 10 гэсэн үгийг товойлгон бичжээ.

 

Холбоотой мэдээ