Ким Хён Жун: Улаанбаатарын шөнө үнэхээр үзэсгэлэнтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Солонгосын Кпоп урлагийн одод Монголд ганцхан өдрийн хөтөлбөртэй тоглолтоо хийлээ.
Тэд маргааш өглөө нутгийн зүг хүлгийн жолоо залах юм. Ким Хён Жун, Блү, МС Снайпер нарын Монголд хийсэн аялан тоглолтыг Япон, Хятад, Оросоос фэнүүд нь ирж үзжээ. Аялал жуулчлалд багагүй хувь нэмэр оруулсан эл тоглолтын талаар дуучид болон зохион байгуулагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Эл тоглолтыг зохион байгуулсан “Эвандис” энтертайментын гүйцэтгэх захирал Жон Ко “Солонгос төдийгүй дэлхийд алдаршсан, алдаршиж буй оддыг дахин авчирна. Цаашид өвөл болон зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ ажлыг жил бүр зохион байгуулна” хэмээн онцолсон.
Тэгвэл F4-өөр монголчуудын танил болсон Ким Хён Жун “Монголд
үнэхээр их цастай. Солонгост ийм их цас үзээгүй. Бас Монгол тийм айхтар хүйтэн
биш гэдгийг шүтэн бишрэгчдэдээ хэлмээр байна. Миний хувьд монгол банхар нохойг харахыг хүссэн мөрөөдлөө биелүүллээ. Улаанбаатар
хотын шөнө үнэхээр үзэсгэлэнтэй юм билээ. Зөвхөн үзэсгэлэнт байгалиар
хязгаарлагдахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар сайхан гэдгийг мэдэж аваасай
хэмээн хүсэж байна” гэв.
Тэрбээр Монголд ирэхдээ зөвхөн тоглолтод оролцоод зогсохгүй “Гэрэлт Ирээдүй” сургуульд зочлон, сайн үйл аян зохион байгуулжээ. Тэр ч бүү хэл Кпоп од болох хүсэлтэй монгол залуусыг дэмжихээ амласан байна. Мөн хоёр орны уран бүтээлчдийг хамруулсан томоохон фестиваль зохион байгуулахад бэлэн гэдгээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзах үеэрээ хэлжээ.
Харин МС Снайпер
Монголын реппэр Жийтэй хамтарч уран бүтээл хийхийг хүсэж буйгаа хэлсэн байна.
Тэрбээр “Би Монголын хип хоп урлагт хайртай. Эртнээс л Монголоор аялахыг хүсэж
байлаа. Энэ удаа тоглолтоор ирсэн ч долдугаар сард дахин ирнэ. Тэр үед эхнэр,
хоёр хүүхэдтэйгээ ирж Хөвсгөлөөр аялах болно” гэжээ.