Хүний эрхийн үндэсний комиссынхон Увсад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-29 16:55:36

Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. 

Ажлын хэсгийн гишүүд тус аймагт байрлах Хилийн цэргийн 0245-р ангид хяналт шалгалт хийж, Түргэн, Тариалан, Өмнөговь, Улаангом сумдад байгаа бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээ хийсэн байна.

Мөн тухайн сумдын төрийн албан хаагчид болон бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөлд "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Жедерийн эрх тэгш байдлыг хангах нь", "МБУНДХ-ны Хүний эрхэд суурилсан нөлөөллийн стратеги" сэдвээр сургалт хийжээ. Сургалтанд дээрх сумдын 150 гаруй иргэн хамрагдаж, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо сайжруулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ