СЭЛЭНГЭ: Малчид гар утаснаасаа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-23 08:05:00

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид сумын малчин иргэдэд “What3words” аппликейшны талаар мэдээлэл өгч, иргэдийн утсанд суулгах ажлыг зохион байгуулсан байна.


Аливаа аюул, ослын дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ суулгасан “what3words” апплейкшныг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой болж байгаа юм.


Ухаалаг гар утсандаа суулгасан энэхүү “what3words” апплейкшныг интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ашиглаж болдгоороо давуу аж.   


Тус апплейкшныг гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөж байна.



Холбоотой мэдээ