ӨНӨӨДӨР: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-26 07:05:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 26ы даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт:Буянт-Ухаа”-гийн 163 дугаар сургууль дээр Хан-Уул дүүргийн "Би монгол хүүхэд" ёс заншлын наадам болно.

11.00 цагт: ОБЕГ-т: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд:“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлнэ.

12.00 цагт: ГХЯ-нд: ХНХЯ, УУХҮЯ Америкийн Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг зурна. Утас 8800-8781.

14.00 цагт: Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт: Цагдаагийн байгууллагаас шалгаж буй зарим онцлох гэмт хэргийн талаар мэдээлнэ.

14.00 цагт: Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут, бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлнэ. Утас: 9411-5994.

14.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид иргэд, олон нийтэд зориулсан үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох 3 өдрийн сургалт уулзалт эхэлнэ. 

-Монголын Үндэсний олимпын хороо байгуулагдсаны 68 жилийн ой тохиож байна. 

-“Алдар” спортын хороонд: Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ