ДАРХАН-УУЛ: Хамтын ажиллагааны хүрээнд “Моя страна-Миний нутаг” айлчлан тоглолт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Зэдийн аймгийн театрын уран бүтээлчдийн “Моя страна-Миний нутаг” айлчлан тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо.
Зэдийн аймаг, Дархан-Уул аймаг хоорондын хамтын
ажиллагаа энэ оноос эхэлж байгаа бөгөөд соёл, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөө аж ахуй, аялал
жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан.
Хамтын
ажиллагааны эхний үйл ажиллагаа болгож бүрэн хэмжээний урлагийн тоглолт
Залуучууд театрт танхим дүүрэн үзэгчтэй боллоо.
Тоглолтод мэргэжлийн уран бүтээлчдээс гадна Зэдийн аймгийн Соёлын ордон, Соёлын сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 40 гаруй бүрэлдэхүүн оролцсон аж.
Хоёр орны соёлын харилцааг бэхжүүлж өргөжүүлэх, урлаг, соёлын үйл ажиллагаагаар дамжуулан соён гэгээрүүлэх
зорилготой тус тоглолт тухайн улс, орныхоо үндэсний дуу хуур, бүжгийг орчин
үеийн урлагтай хослуулан хүргэсэн аж.
Хамтын ажиллагааны хүрээнд Дархан хотын Залуучууд театрын уран бүтээлчид Зэдийн аймагт мөн бүрэн хэмжээний урлагийн тоглолт зохион байгуулж, Монголынхоо урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэх ажээ.